• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарласан.

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт https://agm.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна.

Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

  • Хуралд бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу! 

  • Хуралд E-mongolia ашиглан бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу!

  • Хуралд, хэрэглэгч бүртгэлээ ашиглан нэвтрэх заавартай энд дарж танилцана уу!

Хувьцаа эзэмшигчдийн хурлын урьдчилсан саналыг 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан цаасан хэлбэрээр, эсхүл дээрх зааврын дагуу цахим хэлбэрээр өгөх боломжтой.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Хувьцаа эзэмшигч Та ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцагч үнэт цаасны компаниар дамжуулж, эсхүл (ЭНД ДАРЖ) хурлын материалтай танилцах боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллийг 11-313747 дугаарын утсаар лавлана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ