2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 553,322,808 төгрөгийн үнийн дүн бүхий 1,758,620 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Силикат ХК (SIL +15.00%), Ремикон ХК (RMC +7.98%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +5.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хар тарвагатай ХК (TVT -14.96%), Шивээ овоо ХК (SHV -12.93%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -8.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,695 ширхэг нэгж эрх 20,794,852 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1,200 ширхэг үнэт цаас 120,000,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 132 ширхэг бонд 13,193,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,960,000 юань буюу 11,640,345,600 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 232,650 ам.доллар буюу 785,598,561 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,491,855,360 төгрөгөөр
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,297,681,182 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.3% хувиар буурч, 42,015.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,900,031,181,141 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ