2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 638,338,876 төгрөгийн үнийн дүн бүхий 1,291,439 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шивээ овоо ХК (SHV +14.85%), Гутал ХК (GTL +14.85%), Улсын их дэлгүүр ХК (UID +7.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -15.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.34%), Улаанбаатар БҮК ХК (BUK -9.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 96,015 ширхэг нэгж эрх 32,112,100 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8 ширхэг бонд 800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,000,000 юань буюу 11,186,640,000 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 229,350 ам.доллар буюу 774,358,992 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,250,263,040 төгрөгөөр
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,297,519,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.96% хувиар өсч, 42,417.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,022,173,683,559 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ