• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт https://agm.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна.

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай биетээр танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд танхимаар оролцох боломжтой.

Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгнө үү.

  • Хуралд бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу. 

  • Хуралд E-mongolia ашиглан бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу.

  • Хуралд, хэрэглэгч бүртгэлээ ашиглан нэвтрэх заавартай энд дарж танилцана уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын урьдчилсан саналыг 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан цаасан хэлбэрээр, эсхүл дээрх зааврын дагуу цахим хэлбэрээр өгөх боломжтой.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Хувьцаа эзэмшигч Та ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцагч үнэт цаасны компаниар дамжуулж, эсхүл (ЭНД ДАРЖ) хурлын материалтай танилцах боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллийг 11-313747 дугаарын утсаар лавлана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ