2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 832,521,308 төгрөгийн үнийн дүн бүхий 3,381,968 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Дархан хөвөн ХК (DAH +15.00%), Монгол нэхмэл ХК (MNH +15.00%), Нако түлш ХК (NKT +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -14.96%), Хай би ойл ХК (HBO -13.33%), Улаанбаатар БҮК ХК (BUK -13.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,822 ширхэг нэгж эрх 41,390,675 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 57 ширхэг бонд 5,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,576,000 юань буюу 11,453,890,560 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,249,699,840 төгрөгөөр
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 125 багц 800,000 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 128,720,000 ам.доллар буюу 434,678,429,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.51% хувиар өсч, 43,335.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,181,545,259,367 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ