• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр (2024-04-26) компанийн байранд зохион байгуулагдлаа.

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө. 

Тооллогын комиссын тогтоолоор:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.3 хувь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.06 хувь зөвшөөрсөн, 1.94 хувь татгалзсан, түдгэлзсэн санал байхгүй байна.

  2. Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.3 хувь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.92 хувь зөвшөөрсөн, 2.08 хувь татгалзсан, 0.0002 хувь түдгэлзсэн байна.

  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.3 хувь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.91 хувь зөвшөөрсөн, 1.94 хувь татгалзсан, 0.14 хувь түдгэлзсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ