2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 413,060,903 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +15.00%), Сор ХК (SOR +15.00%), Монгол керамик ХК (KEK +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шевро ХК (MVO -14.98%), Бөөний худалдаа ХК (BHL -14.61%), Мерекс ХК (MRX -11.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,010 ширхэг нэгж эрх 1,810,840 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 53,000 ширхэг үнэт цаас 2,651,050,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 114 ширхэг бонд 11,400,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,736,870,400 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,249,136,640 төгрөгөөр
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 768,600 ам.доллар буюу 2,595,585,258 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.22% хувиар буурч, 43,175.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,106,916,114,219 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ