• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 559,609,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,908,333 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөсөг трейд ХК (HSG +14.97%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.85%), Сүү ХК (SUU +10.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол керамик ХК (KEK -14.98%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -5.23%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 34,267 ширхэг нэгж эрх 27,102,123 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 54 ширхэг үнэт цаас 2,899,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,080,000 юань буюу 10,303,190,400  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 594.000 ам.доллар буюу 2,007,066,600 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 768.600  ам.доллар буюу 2,597,022,540 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000  юань буюу 5,315,653,550 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.98% хувиар өсч, 43,155.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,080,941,505,891 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ