2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291,804,718 төгрөгийн үнийн дүн бүхий 714,224 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +14.96%), Монгол шуудан ХК (MNP +3.86%), Инвескор ББСБ ХК (INV +2.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -7.34%), Ар баянхангай ХК (ABH -5.98%), Монноос ХК (MNS -4.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,803 ширхэг нэгж эрх 25,430,102 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 39 ширхэг үнэт цаас 1,950,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,782,489,600 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах) 17,600,000 ам.доллар буюу 59,514,224,000 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,271,439,360 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 768,600 ам.доллар буюу 2,599,013,214 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 78,486,350,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 42,991.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,988,185,022,802 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ