2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 454,021,537 төгрөгийн үнийн дүн бүхий 726,982 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +15.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%), Би ди сек ХК (BDS +4.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -15.00%), Адуун чулуун ХК (ADL -13.38%), Ремикон ХК (RMC -12.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,584 ширхэг нэгж эрх 1,514,460 төгрөгөөр тус тус арилжигдлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,518,543,360 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 254,100 ам.доллар буюу 859,277,265 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,394,124,800 төгрөгөөр,
Энэ өдөр нийт 17,227,481,422 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 42,379.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,891,434,218,719 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ