2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 306,086,947 төгрөгийн үнийн дүн бүхий 563,388 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15.00%), Улаанбаатар хивс ХК (UBH +14.96%), Монгол нэхмэл ХК (MNH +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс ХК (ETR -13.33%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.34%), Жуулчин дюти фрий ХК (SUL -9.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,930 ширхэг нэгж эрх 2,520,809 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 199,900 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,300 ширхэг бонд 130,000,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 38,851 ширхэг үнэт цаас 252,531,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,413,273,600 төгрөгөөр
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 250,800 ам.доллар буюу 848,025,024 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 390,600 ам.доллар буюу 1,320,727,968 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,386,176,000 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,192,915,584 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 447,300 ам.доллар буюу 1,512,446,544 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 21,364,903,876 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 42,496.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,995,145,564,872 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ