• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2024-05-22 17:23:22

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот тушаалаар бүртгэгдсэн "Эм Жи Эл Акуа" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 174 /нэг зуун далан дөрвөн/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 87,555,616 /наян долоон сая таван зуун тавин таван мянга зургаан зуун арван зургаа/ ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус компани нийт хувьцааныхаа 80 хүртэлх хувьтай тэнцэх 70,044,492 ширхэг энгийн хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 20 ба түүнээс дээш хувьтай тэнцэх энгийн хувьцааг олон нийтэд санал болгож, нийт 15.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 15,277,687,200 /арван таван тэрбум хоёр зуун далан долоон сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуу/ төгрөгийн үнийн дүн бүхий 87,802,800 ширхэг хувьцааг худалдан авахаар хөрөнгө оруулагчдаас нийт 501 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 600 ширхэг буюу 104,400 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 98.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ