2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 326,784,603 төгрөгийн үнийн дүн бүхий 806,578 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Атар-Өргөө ХК (ATR +15.00%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN +14.98%), Тавилга ХК (TVL +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT-13.38%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.25%), Крипто Үндэстэн ХК (CNF -5.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,519 ширхэг нэгж эрх 3,792,439 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 342 ширхэг үнэт цаас 34,165,800 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 573,889 ширхэг үнэт цаас 591,105,670 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,492,709,760 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн FE 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 511,500 ам.доллар буюу 1,729,437,765 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 475,650 ам.доллар буюу 1,608,224,971.50 төгрөгөөр,
-
Тавантолгой" ХК-ийн 35 багц 224,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 32,592,000 ам.доллар буюу 110,197,137,120 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,380,876,800 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,582,391,040.00 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн FE 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 431,550 ам.доллар буюу 1,459,118,020.50 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 142,405,743,989 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,742.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,053,765,240,911 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ