2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 260,633,030 төгрөгийн үнийн дүн бүхий 705,538 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сэлэнгэ сүрэг ХК (SES +14,99%), Тахь-ко ХК (TAH +14.95%), Гермес центр ХК (HRM +4.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -14.96%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -10.73%), Улаанбаатар БҮК ХК (BUK -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,909 ширхэг нэгж эрх 6,513,051 төгрөгөөр,
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,844,232,960 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 881,593,548 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 689,850 ам.доллар буюу 2,332,824,354 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,616,296,960 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 450,450 ам.доллар буюу 1,523,259,738 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 21,465,353,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.54% хувиар буурч, 42,671.8 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,972,322,076,750 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ