2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 307,165,617 төгрөгийн үнийн дүн бүхий 689,585 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.98%), Нэхээсгүй эдлэл ХК (NXE +14.97%), Шивээ овоо ХК (SHV +13.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жидакс ХК (SOH -15.00%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -7.00%), Улаанбаатар БҮК ХК (BUK -6.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,435 ширхэг нэгж эрх 2,760,421 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 121 ширхэг бонд 12,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,843,303,680 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,114,950 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 618,975 ам.доллар буюу 2,093,033,014 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 17,824,000 ам.доллар буюу 60,270,964,800 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,615,815,680 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 409,500 ам.доллар буюу 1,384,703,775 төгрөгөөр,
-
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 НМТ /нойтон метр тонн/ 2,718 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал /ангиллын код: 2603.00.20/ 6,162,874.74 ам.доллар буюу 20,839,452,790 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 102,150,414,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,918.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,991,320,572,715 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ