2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 222,863,695 төгрөгийн үнийн дүн бүхий 398,886 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Стандарт ноос ХК (ALI +15.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%), Жидакс ХК (SOH +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -14.29%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.95%), Бодь Даатгал ХК (BODI -5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,171 ширхэг нэгж эрх 1,684,706 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 156 ширхэг үнэт цаас 15,600,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,590 ширхэг бонд 258,818,700 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 2,598,359 ширхэг үнэт цаас 404,642,447 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,927,530,240 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 881,325,027 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 628,425 ам.доллар буюу 2,124,459,839 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,613,048,320 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 403,200 ам.доллар буюу 1,363,061,952 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,782,000 ам.доллар буюу 6,024,247,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 27,837,281,946 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.4% хувиар өсч, 42,582.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,937,609,219,057 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ