2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 164,265,640 төгрөгийн үнийн дүн бүхий 447,031 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Гермес центр ХК (HRM +9.02%), Монгол шуудан ХК (MNP +3.33%), Айтүүлс ХК (ITLS +2.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -12.00%), Булигаар ХК (MBG -7.69%), Махимпекс ХК (MMX -7.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,621 ширхэг нэгж эрх 2,879,945 төгрөгөөр
-
Хөрөнгөөр баталгаажсан 17 ширхэг үнэт цаас 1,698,300 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 53 ширхэг бонд 5,298,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 257,400 ам.доллар буюу 870,073,776 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,012,425,884 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,852,152,320 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,341,617,256 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 10,250,411,121 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.25% хувиар өсч, 42,664.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,002,762,908,379 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ