2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 260,914,962 төгрөгийн үнийн дүн бүхий 539,084 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Булигаар ХК (MBG +8.33%), Ремикон ХК (RMC +7.80%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +4.65%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тээвэр-Ачлал ХК (ACL -14.96%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -10.11%), Би ди сек ХК (BDS -7.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,204 ширхэг нэгж эрх 2,539,591 төгрөгөөр
-
Хөрөнгөөр баталгаажсан 14 ширхэг үнэт цаас 849,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,659,277,440 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,084,920 төгрөгөөр,
-
“Тавантолгой” ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,424,000 ам.доллар буюу 25,102,919,680 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 36,807,586,293 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.07% хувиар буурч, 42,737.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,055,454,110,201 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ