• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48044.95

( 364.46 0.76% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48044.95 364.46
MSE A Индекс 18325.2 80.24
MSE B Индекс 15024.93 -5.37

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-10-04 18:17:55

Өнөөдөр “МонСертф” ХХК-ийн удирдлагуудаас баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.      

10-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-04 17:33:08

Энэ өдөр нийт 35,580,049,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-04 16:36:16

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох албан тушаалтнууд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан уулзалт хийлээ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-08 14:29:56

2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 447,697,072 төгрөгийн үнийн дүн бүхий 749,932 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +15.00%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +14.62%), Жуулчин дюти фрий ХК (SUL +14.07%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -15.00%), Айтүүлс ХК (ITLS -9.06%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -8.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,146 ширхэг нэгж эрх 1,956,077 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 9,400 ширхэг үнэт цаас 470,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 73,692 ширхэг үнэт цаас 500,000,220 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,719,590,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 239,250 ам.доллар буюу 808,940,138 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 6,681,600 ам.доллар буюу 22,591,491,840 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,836,221,440 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 41,376,097,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.36% хувиар өсч, 45,103.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,372,039,504,130 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ