• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49334.65

( 385.31 0.79% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49334.65 385.31
MSE A Индекс 18906.75 127.89
MSE B Индекс 14860.18 49.39

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-11-06 10:22:55

"Green Recycle" ногоон бондын хөтөлбөрийн I транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг GRB-BD-06/11/27-C0077-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-05 17:41:10

Хурлаас “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн түр дүрэм, сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүдийг сонгосон байна. 

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ГАРГАЖ БУЙ "СЭНДЛИ 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-08-01 16:03:19

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийн  287 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн А/219 тоот тушаал, “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24/169 албан тоотыг тус тус үндэслэн “Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацааатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд нийт 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 185 хөрөнгө оруулагчийн 188 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ