• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48193.61

( -95.46 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48193.61 -95.46
MSE A Индекс 18523.56 -23.37
MSE B Индекс 15299.43 23.84

Мэдээ мэдээлэл

“ГЭРЭЛТ АССЭЙМООР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2024-09-19 15:50:54

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа. 

9-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-19 15:15:20

Энэ өдөр нийт 7,817,934,058 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-18 17:31:02

Энэ өдөр нийт 12,633,066,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2014-11-20 17:22:14
Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллага, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалтыг 11 дүгээр  сарын 20-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж, арга хэмжээ амжилттай өндөрлөлөө. 
 
Чуулга уулзалтын гол зорилго нь салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх талаар болон салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.
 
Тус чуулга уулзалтад “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал дүгнэлтийг өглөө.
 
   
 
 
Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ