• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48193.61

( -95.46 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48193.61 -95.46
MSE A Индекс 18523.56 -23.37
MSE B Индекс 15299.43 23.84

Мэдээ мэдээлэл

“ГЭРЭЛТ АССЭЙМООР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2024-09-19 15:50:54

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа. 

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-18 17:31:02

Энэ өдөр нийт 12,633,066,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХАСБАНК" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2024-09-18 16:54:36

Тус банк нийт 2,300,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 760 төгрөг хүртэл үнээр тооцон нийт 1,748,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр хувьцаа худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛӨӨС ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

2014-12-09 14:00:02
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдлаа.
Уг хурлаар Монгол Улсын Засгийн газрын өрийн хэрэгсэл /бонд/-ийг Хөрөнгийн биржээр 2014 оны 11 дүгээр сараас арилжаалагдаж эхэлсэнтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.
2014 оны 11 дүгээр сараас өмнө Засгийн газрын бонд зөвхөн төвбанкаар дамжин арижаалагдаж байсан ба үүнд арилжааны банкууд гол оролцогч нь байхаас гадна тухайн үнэт цаасыг сонирхсон иргэн, хуулийн этгээд зөвхөн арилжааны банкуудаар дамжуулан /зуучлуулан/ уг үнэт цаасыг худалдан авч байсан.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн чиглэлийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий 11 арилжааны банкинд олгосон “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавараар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд дээрх зуучлалын үйл ажиллагаа эрхлэж байсан.
Харин Хөрөнгийн биржээр Засгийн газрын бонд нийтэд, тогтмол арилжаалдаг болсоноор тухайн төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхол бүхий иргэн хуулийн этгээдэд илүү нээлттэй боломж бүрдсэн бөгөөд брокерийн компаниудаар зуучлуулан Хөрөнгийн бирж дээрээс Засгийн газрын бондыг худалдан авах, улмаар хоёрдогч зах зээлд худалдах, худалдан авах боломжтой болсон юм.
Иймд Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн хурлаар Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй Засгийн газрын бондын арилжааг идэвхжүүлэх талаар хэлэлцэж, Засгийн газрын бондод хөрөнгө оруулах сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд арилжааны банкуудаар дамжуулан Монголбанкнаас худалдан авах бус зөвхөн брокерийн компаниар дамжуулан хөрөнгийн биржээс худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл саналд хүрсэн.
 Харин Засгийн газрын бондын арилжааны гол оролцогчид болох арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр Засгийн газрын бондын арилжаанд оролцох боломж нь нээлттэй бөгөөд харин бусдад зуучлахгүй байх чиглэлээр зохицуулалт хийхийг Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөхөөр тус Бодлогын зөвлөлөөр тогтлоо.
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ