• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47289.13

( -644.27 -1.34% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47289.13 -644.27
MSE A Индекс 17363.85 -409.09
MSE B Индекс 14225.24 -174.06

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-07 18:08:57

Энэ өдөр нийт 5,630,908,078 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН СУРАГЧДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-04-04 17:46:11

Энэхүү үйл ажиллагааг ахлах ангийн сурагчдын хувь хүний хөгжлийг дэмжих, өсч хөгжих боломжууд, зөөлөн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэг олгох, эрсдэл ба ногоон даатгалын сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд танилцуулсан юм.

ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ШИНЭЧЛЭН БАТАЛСАН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-04-04 17:10:55

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт зохицуулалтын газрын Хяналт, шинжилгээний албанаас Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй Үнэт цаасын компаниудад Гишүүнчлэлийн журмын шинэчилсэн найруулгыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТӨРИЙН БАНК” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-18 10:23:07

"Төрийн банк" ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт Банкны тухай хуулийн 35.3 дугаар хэсэг, Төрийн банк ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.13.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, "Төрийн банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 (жаран гурван төгрөг далан мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, эрх бүхий зохицуулагч байгууллагын зөвшөөрлийг хүлээн авсны үндсэн дээр ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ