• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 12:13:02

"ХасБанк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн R-2025-03 тоот тогтоолоор Банкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.00 (хорин долоо) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд жилийн эцсийн ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоож, тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, банкны дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан өдрөөс хойш 7 хоногийн дотор, хувьцаа эзэмшигч бичгээр хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан ногдол ашгийг хуваарилахаа мэдэгдлээ.

ХасБанк нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөг хуваарилсан. Ингэснээрээ 2024 оны бүтэн жилийн цэвэр ашгаас олгож буй ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 45.00 (дөчин тав) төгрөгт болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ