• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК 2024 ОНЫ ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 17:35:48

"Монгол базальт" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46,4 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.2.6.12 дахь заалтыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №02 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг 136,648,693.08 төгрөгөөс нэгж хувьцаанд 2.42 төгрөгөөр тооцон нийт 136,529,140 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон компанийн нийт гаргасан хувьцааны 70%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компаниас, олон нийтэд нээлттэй 30%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ