• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47280.62

( -196.12 -0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47280.62 -196.12
MSE A Индекс 17349.19 0
MSE B Индекс 14257.19 0

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-16 17:50:29

Энэ өдөр нийт 6,066,564,216 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-16 14:03:02

Хөрөнгө оруулагчдаас 6 сарын хугацаатай бондод 4.6 дахин, 24 сарын хугацаатай бондод 4.2 дахин их захиалга буюу нийт 43.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 60 ширхэг захиалга ирүүллээ.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-16 12:01:07

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 2,380,133,314 төгрөг нь компанийн дансанд байршиж байгааг мэдээллээ.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ-СОЛОНГОСЫН СТАРТ-АП БИЗНЕС ФОРУМ"-Д ОРОЛЦЛОО

2025-04-08 14:26:14

Өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Монгол-Солонгосын Старт-Ап Бизнес Форум" чуулган зохион байгуулагдаж, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Эдийн Засаг, Хөгжлийн Яамны төлөөллүүд үг хэлж арга хэмжээг албан ёсоор нээлээ.

Хурлын үеэр БНСУ-ын "Ing Story"-н гүйцэтгэх захирал Канг Нам Коо, "Space Wavy"-н гүйцэтгэх захирал Хонг Юүн Таэк, "Furiosa AI"-н багийн ахлагч Жо Сеок Жэ, "Culture Think"-н гүйцэтгэх захирал Ким Жин Гёом нар өөрсдийн старт-ап бизнесүүдийг танилцуулсан илтгэл тавьж, МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нь Монголын хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл солилцлоо.

Арга хэмжээний үеэр БНСУ болон Монгол Улсын салбар салбарын гарааны бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын хоорондын амжилттай хамтын ажиллагааг тэлэх, мөн үр ашигтай санхүүжилт татах боломжийн талаар хэлэлцэх боломж бүрдэж, биржийн зүгээс хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд тэр дундаа уул уурхайн салбарын бизнесүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ