• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48329.29

( -4.29 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48329.29 -4.29
MSE A Индекс 18529.23 -49.88
MSE B Индекс 15328.83 492.31

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-16 14:56:37

Энэ өдөр нийт 351,528,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-09-16 10:28:53

2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны хооронд өдөрт дунджаар 8,408,910,248.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

09-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-13 16:16:16

Энэ өдөр нийт 15,035,264,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“MSE ALL” НЭГДСЭН ИНДЕКС АЛБАН ЁСООР ТООЦОГДОЖ ЭХЭЛНЭ

2014-12-31 08:58:04
МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хурлаар “Үнэт цаасны индекс тооцох журам”-ыг шинэчлэн баталлаа.
 
Уг журам хэрэгжсэнээр “MSE ALL” нэгдсэн индексийг албан ёсоор тооцож эхлэхээс гадна сагсан дахь компаниудын зах зээлийн үнэлгээ эрс тэс байгаагаас шалтгаалж нэг үнэт цаасны өсөлт  бууралт нь индекст хүчтэй савалгаа үүсгэж зах зээлийн бодит байдлыг гажуудуулж буй явдлыг арилгах  зорилгоор нэг үнэт цаасны  индекст нөлөөлөх нөлөөллийг 15%-иар хязгаарлах, хаалтын ханш тогтох аргачлалыг өөрчилж тухайн арилжааны өдөр хийгдсэн бүх арилжааны тоо хэмжээний жигнэсэн дундаж ханшаар тооцоолохоор тусгагдсан нь хаалтын ханшийг бодитоор тогтоох ач холбогдолтой юм. 
 
Мөн “ТОП-20” индексийн сагсыг жилд 2 удаа шинэчилж байхаар боллоо.
 
Санхүүгийн зохицуулах хороо дээрх журмыг  батламжилсанаар хэрэгжиж эхэлнэ.

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ