Монголын хөрөнгийн бирж 2014 онд нийт 255 удаа үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 60.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ. Нийт гүйлгээний 40.16 хувийг хувьцааны арилжаа, 59.84 хувийг Засгийн газрын үнэт цаас арилжаа эзэлж байна.
2014 оны хувьцааны арилжааг өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дахин арилжиж эхэлснээр нийт гүйлгээний үнийн дүн 36.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
2014 оны арилжааны мэдээний дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ