• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН МОБАЙЛ АППЛЕКЕЙШНЫ 2 ДАХЬ ХУВИЛБАР “APP STORE”-Д ШИНЭЧЛЭГДЭН ТАВИГДАЖ, ХЭРЭГЛЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

2015-05-14 09:23:37
Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг түгээх гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан мобайл апплекейшны анхны хувилбарыг 2014 оны 10 дугаарын сарын 24 –ний өдөр хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.
Хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу тус програм хангамжийн 2 дахь хувилбарыг хөгжүүлэн “APP STORE”-д байршууллаа.
Уг шинэчилсэн хувилбар нь МХБ–ийн гишүүн үнэт цаасны компаниудын холбогдох хаяг, удирдлагын мэдээлэл, холбоо барих утас болон хаягийн мэдээллийг нэмж оруулсан бөгөөд мөн хувьцаат компаниудын үнэт цаасны ханшийн  өөрчлөлтийг түүхэн графикаар харах боломжийг танд өгч байна.

 
 

 
Шинэчилсэн хувилбар дахь график нь аль нэг брокер, дилерийн компаний хувьцааны симбол дээр дарсанаар харагдах ба  энэ нь хөдөлгөөнт төхөөрөмжийн хэвтээ байрлалд бүтэн дэлгэцийн горимд ажиллах чадвартай. Түүнчлэн энэхүү график нь 10 өдрөөс 5 жил хүртэл, цаашлаад бүх түүхэн мэдээллээр харагдах ба тухайн өдрийн үзүүлэлтийг муруйн дагуу даран гүйлгэх замаар хялбархан харах боломжтой юм.


Мэдээлэл технологийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ