Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн
хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар МХБ-ээс Төрийн өмчийн
хороонд санал хүргүүлж, хамтран ажиллахаар болоод байгаа юм.
Уг ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр МХБ-ээс "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Тус компанийн зүгээс талархалтайгаар хүлээн авч, уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар судалж үзэх тухайгаа илэрхийллээ.
Цаашид ТӨХ-той хамтран гаргасан хуваарийн дагуу төрийн өмчит компаниудад уг танилцуулгыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ