Монголын хөрөнгийн бирж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Хөрөнгийн зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Тус өдөрлөгийг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат Монголын хөрөнгийн биржийн 4990 дэх арилжааг Эрдэнэт хотоос эхлүүлж цан цохилоо.
Энэхүү өдөрлөгийн үеэр Хөрөнгийн зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх бөгөөд компаниудад үнэт цаас гаргах замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломж, орон нутгийн бонд гаргах талаарх танилцуулга семинар явуулж байна.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ