“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн багцын арилжаагаар “Бишрэлт индастриал” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 7.62%-ийг хаалтын ханшнаас 62.16%-ийн ханшийн бууралттай үнээр, “Монгол мах экспо” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15.04%-ийг хаалтын ханшнаас 48.39%-ийн ханшийн бууралттай үнээр тус тус арилжсан тул холбогдох хэлцэлд шалгалт хийн, шалгалтын тайланг дүгнэлтийн хамтаар “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 74.1-д заасан чиг үүргийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүллээ.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ