“Гонир” ХК-ий 58,26 хувийг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээдүүд Компанийн тухай хуулийн 57,1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-д заасны дагуу “Гонир” ХК-ий бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд буй хувьцааг нэг бүрийг 160 төгрөгөөр худалдан авах санал гаргаж байна.
Саналын хүчинтэй хугацаа: 2015.07.04 - 2015.08.10
Хувьцааг худалдан авч төлбөр хийх өдөр: 2015.08.10
Худалдан авах саналын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хаягаар танилцана уу.
Хаяг: “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК, УБ, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 14210,
и-майл хаяг: order@tdbcapital.mn
Утас: 70100261
Арилжаа, хяналтын алба