“Хай Би Ойл” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргах нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 42,884,686 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 52,118,954 ширхэг байхаар Санхүүгийн зохицуулах хороо 2015 оны 7 дугаар сарын 02 өдрийн 302 дугаар тоот тогтоолын дагуу бүртгэлдээ өөрчлөлт оруулаад байна. Уг тогтоолтой холбогдуулан МХБ “Бүртгэлийн журам”-ын дагуу өөрчлөлт оруулах болно.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан "Компанийн тухай хууль"-ийн 38-д заасны дагуу нэмж гаргаж буй энгийн хувьцааг компанийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах, мөн "Компанийн тухай хууль"-ийн 53, 54-д заасны дагуу 2013 оны 12-р сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид хувьцаагаа компаниас эргүүлэн худалдан авахыг шаардах эрх тус тус үүсээд байна.
Хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрх хэрэгжүүлэх зарлалыг энд дарж үзнэ үү.
Өөрийн эзэмшлийн хувьцааг компаниас эргүүлэн худалдан авахыг шаардах эрх хэрэгжүүлэх зарлалыг энд дарж үзнэ үү.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ