Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй нийт 12 хувьцаат компанийн 31,187 ширхэг хувьцаа 47,712,557 төгрөгөөр, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 100,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 10,048,654,757.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 991.94 нэгж болж 0.66%-иар буусан бол зах зээлийн үнэлгээ 1,354,018,357,401.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ