-
2015 оны 4-р сарын 30-ны өдрийн “Бишрэлт индастриэл” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компаний хэлбэрийг ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар саналаа өгөөгүй болон эсрэг саналтай хувьцаа эзэмшигчид компанид хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах эрх үүслээ. Эргүүлэн худалдан авах үнэ 2,509 төгрөг, шаардлагыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08-р сарын 28-ны өдөр. Тус эрхийг хэрэгжүүлэх эрхийн хугацаа дуусгавар болоход компанийн хувьцааг зохих бүртгэлээс хасах болно.
-
2015 оны 4-р сарын 30-ны өдрийн “Монгол мах экспо” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компаний хэлбэрийг ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар саналаа өгөөгүй болон эсрэг саналтай хувьцаа эзэмшигчид компанид хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах эрх үүслээ. Эргүүлэн худалдан авах үнэ 1955 төгрөг, шаардлагыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08-р сарын 28-ны өдөр. Тус эрхийг хэрэгжүүлэх эрхийн хугацаа дуусгавар болоход компанийн хувьцааг зохих бүртгэлээс хасах болно.
“Бишрэлт индастриэл” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг дор дурьдсан хаягаар хүлээн авна.
“Капитал Маркет Корпораци ҮЦК” ХХК
Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж
Утас: 330896, 88027272
Холбоо барих ажилтны нэр: Д.Нансалмаа
Цахим хаяг: info@mongoliancapitalmarket.mn
“Монгол мах экспо” ХК-ий хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг дор дурьдсан хаягаар хүлээн авна.
“Капитал Маркет Корпораци ҮЦК” ХХК
Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж
Утас: 330896, 99195753
Холбоо барих ажилтны нэр: Л.Гантуяа
Цахим хаяг: info@mongoliancapitalmarket.mn
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ