2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 4,469 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 14.615%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,014,656,409.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 965.30 нэгж болж 0.24%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,308,071,500,600.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ