Монголын хөрөнгийн бирж болон Монголын даатгагчдын холбоо 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажилласны үр дүнд анхны 100% даатгагдсан компанийн бонд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн арилжаалагдахаар боллоо.
Энэхүү санхүүгийн шинэ хэрэгсэл болох даатгагдсан компанийн бондыг үнэт цаасны зах зээлд анхлан нэвтрүүлэхээр "Эрчим инженеринг" ХХК Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид "Эрчим бонд" өрийн хэрэгслийг бүртгүүлэн олон нийтэд нээлттэй арилжаалахаар боллоо. Тус үнэт цаасны андеррайтераар "Голомт банк", "Голомт секюритиз" ажиллаж, "Соёмбо даатгал" уг үнэт цаасыг 100% даатгасан байна.
"Эрчим бонд"-ын захиалга авах хугацаа: 2015 оны 8 сарын 12-ноос 2015 оны 8 сарын 21
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ