"Эрчим Инженеринг" ХХК-ийн гаргаж буй "Эрчим бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны хэрэгжилтийг тус үнэт цаасны андеррайтер "Голомт банк" дараах байдлаар гүйцэтгэхээр боллоо. Үүнд:
- Бондын захиалга гаргаж буй хэмжээнээс илүү гарсан тохиолдолд дараах хуваарилалтыг хийнэ.
1. Жижиг дүнтэй захиалга буюу 500 ширхэгээс доош тооны бонд худалдан авах санал өгсөн захиалагчдад нийтэд нь 10,000 ширхэг хүртэлх тооны бондыг хуваарилах бөгөөд жижиг дүнтэй захиалгыг цаг хугацааны дарааллын дагуу биелүүлэх.
2. 500 ширхэгээс дээш тооны бонд худалдан авах санал ирүүлсэн захиалагчдийн захиалгыг биелүүлэхдээ жижиг дүнтэй захиалын биелэлтийг хангаад үлдэж буй дүнг хувь тэнцүүлэн хуваарилах замаар захиалгыг биелүүлэх.
- Бондын захиалга гаргаж буй дүнгээс бага хэмжээгээр орж ирсэн тохиолдолд андеррайтерийн үйлчилгээний гэрээний дагуу үлдсэн бондыг андеррайтер худалдаж авна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ