2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн нийт 1,055 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 1000 ширхэг ЗГҮЦ хоёрдахь зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 103,986,689.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 951.08 нэгж болж 0.69%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,290,679,859,276.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ