2015 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 1,198 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 14.054%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,002,447,541.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 961.59 нэгж болж 0.07%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,292,936,188,287.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ