Монголын хөрөнгийн бирж иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажлуудыг авч хэрэгжүүлдэг билээ.
Үүний нэг нь байгууллага, иргэдтэй хамтран хөрөнгийн зах зээлийн тухай болон үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаарх захиалгат сургалтыг зохион байгуулдаг. Өнөөдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр "Зориг" сантай хамтран орон нутгийн (17 аймгийн төлөөлөл) иргэдэд зориулж ээлжит захиалгат сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ