Монголын Хөрөнгийн бирж нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасныг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн арилжиж, нийт 384 тэрбум төгрөгийн гүйлгээг хийлээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны хүүгийн өгөөжөөс нийт 24 орчим тэрбум төгрөгийг хүртсэн байна.
Өнөөдөр бид Та бүхэнд Монгол улсын Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны өгөөжийн муруйг гадаадын зарим орнуудтай харьцуулан хүргэж байна. Энэ нь эдийн засгийн өсөлт, хүүгийн түвшинг таамаглахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зах зээлийн жишиг хүү гэж тооцогддог.
Цаашид бид Та бүхэнд долоо хоног бүрийн арилжааны дүнг үндэслэн, мэдээллийг шинэчлэн хүргэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ