Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 288 тоот тогтоол, “УБ-БҮК” ХК-ийн 2015 оны 2015/34 тоот хүсэлтийн дагуу гүйцэтгэсэн бүртгэлийн шалгалтын тайлан, МХБ-ийн захирлын зөвлөлийн хурлын саналыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2015 оны 243 тоот тушаалаар “УБ-БҮК” ХК-ийн нэмж гаргаж байгаа нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 187,200 ширхэг энгийн хувьцааг бүртгэж, тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1,315,475 ширхэг байхаар бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ