2015 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 8 хувьцаат компанийн нийт 35,034 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 14.650%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,009,757,663.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 964.84 нэгж болж 0.05%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,293,980,654,992.00 төгрөг боллоо.
АРИЛЖАА, ХЯНАЛТЫН АЛБА
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ