• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ИРГЭН БҮР 536 ШИРХЭГ ХУВЬЦАА ЭЗЭМШИХ БОЛЛОО

2011-03-31 00:00:00
Засгийн газрын ээлжит бус хуралдаан завсарлаж, Тавантолгойн ордоос иргэн бүрт эзэмшүүлэх хувьцааны талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын тогтоолд зааснаар 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын нийт иргэнд Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр болжээ. Нарийвчилсан тоогоор өнөөдөр 2 сая 796 мянган иргэн байгаа бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэдэд хуваахаар нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдож буй аж. Энэ хувьцааг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмшинэ. Харин хувьцааг эзэмшүүлэх ажлыг “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-иар дамжуулан, Хүний хөгжлийн сангийн дэвтэрт нь “Та Тавантолгойн ордын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна” гэсэн бичилт хийж, баталгаажуулах аж. Орон нутагт дээрх ажлыг зохион байгуулахдаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулан, баталгаажуулна гэж хэллээ.