• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-НИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-02-22 13:35:46

“Гермес центр” ХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийг  хуралд оролцохыг урьж байна. Хурлын материалыг өөрийн харьяалагдах брокер, диллерийн компани болон Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4-р хороо, Нарны зам-20, “Гермес центр” ХК-ийн төв оффисын 3 давхар 302 тоот өрөөнд очиж авна уу.

Хугацаа:                      2016 оны 4 сарын 20-ны өдөр
Цаг:                            15:00 цагт
Байршил:                    Тус компаний оффисын байрны 3 давхарт
Бүртгэлийн огноо:       2016 оны 3-р сарын 7-ны өдрөөр тасалбар болгоно.

Хэлэлцэх асуудал:
1.    Компанийн 2015 оны үйл ажллагааны тайлан;
2.    Компанийн 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын байгууллгын дүгнэлт;
3.    Компанийн 2014 оны ноогдол ашгийг хуваарилж тараасан тухай мэдээлэл, 2015 оны ноогдол ашгийг хуваарилсан тухай болон 2016 оны ноогдол ашгийн тухай;
4.    Компанийн ТУЗ-ийн болон гүйцэтгэх захирлын цалин урамшуулал, зардлын төсвийн тухай;
5.    Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцаа;
6.    Компанийн 2016 оны үйл ажиллагааны зорилтын тухай;
7.    Компанийн ТУЗ-ийн бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай.

Харилцах утас: 301577

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ