Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үнэт цаас гаргагч хувьцаат компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд нь Хороонд бүртгэгдсэн аудитын компаниар санхүүгийн тайландаа аудит хийлгэхээр зохицуулагдсан байдаг.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6-д “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх” гэсэн заалтыг зөрчиж, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр Хороонд бүртгүүлээгүй аудитын компанийг сонгож, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн асуудал түгээмэл гарч байна.
Иймээс Аудитын тухай хуулийн 10.2.1-д “хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө” гэж заасантай нийцүүлж 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа Хороонд бүртгэлтэй аудитын компаниар аудит хийлгэж ирүүлэхийг анхааруулж байна.
Тус хороонд бүртгэлтэй аудитын компаниудын мэдээлэлтэй http://frc.mn/org/index?category=81 холбоосоор орж танилцана уу.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ