Монголын хөрөнгийн бирж 2016 оны 03 дугаар сарын 14-өөс 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 231,681,153.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 46.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 55 компанийн 93,964.00 ширхэг хувьцааг 132,723,053.40 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | APU | "Апу" ХК | 75,870,615 |
2 | TTL | "Талх чихэр" ХК | 17,097,050 |
3 | NEH | "Дархан нэхий" ХК | 8,056,000 |
4 | GOV | "Говь" ХК | 6,244,375 |
5 | TTL | "Таван толгой" ХК | 5,781,254 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 78,628,705 |
2 | GNDX | "Гендекс ҮЦК" ХХК | 72,367,684 |
3 | BDSC | "Би Ди Сек ҮЦК" ХК | 42,465,225 |
4 | GLMT | "Голомт секьюритиз ҮЦК" ХХК | 12,352,960 |
5 | NSEC | "Нэйшнл сэкьюритиз ҮЦК" ХХК | 10,533,000 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 969 ширхэг үнэт цаасыг 96,900,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDSC | "Би Ди Сек ҮЦК" ХК | 48,200,000 |
2 | BZIN | "Дэү Секьюритис ҮЦК" ХХК | 33,100,000 |
3 | TABO | "Таван богд ҮЦК" ХХК | 14,300,000 |
4 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 1,300,000 |
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 22 ширхэг үнэт цаасыг 2,058,100.00 төгрөгөөр арилжлаа.
ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | NOVL | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 4,116,200 |
2016 оны 03 дугаар сарын 18-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,307,579,222,912.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.09% буурсан ба "MSE ALL" индекс 807.99 нэгж болж 2.02%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ