• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ IPO” БАГА ХУРАЛ БОЛОВ

2011-05-03 00:00:00
2011 оны 04 сарын 29-ны өдөр “Эрдэнэс Tаван Tолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжаалах сэдэвт бага хурал зохион байгуулагдлаа. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гарган хөрөнгө босгоход зөвлөж буй олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд хүрэлцэн ирж тус бүр илтгэл тавьжээ. Дойче банк нь “IPO гүйцэтгэлийн төлөвлөгөө”, Голдман сакс “Компанийн үнэлгээ ба үнэлгээнд нөлөөлөх гол үзүүлэлтүүд”, Би Эн Пи Парибас “Хоёр эсвэл гурван хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах болон депозит хувилбар”, Маквэйри банк “Олон улсын уул уурхайн компаниудын IPO хийсэн туршлага, харьцуулалт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан бөгөөд ирсэн зочид, төлөөлөгчтэй санал бодлоо солилцлоо. Хурлын үеэр Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Болд биржийн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн сэдвээр илтгэл тавьж МХБ-ийн үйл ажиллагааг танилцууллаа. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж болон Хонконгийн хөрөнгийн биржийнхэн “Эрдэнэс Таван Толгой”–н хувьцааг өөрсдийн бирж дээр гаргахад ямар журам баримтлах талаар зөвлөгөө өгч, тухайн биржүүд дээр амжилттай хувьцаа гаргасан Монгол компанийн туршлагын талаар ярилцлаа.